СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч, нэг том хүн, нэг нярай нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд ноцтой осол гарч, нэг том хүн, нэг нярай нас баржээ

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутагт зургадугаар сарын 28-ны шөнө 05 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн М жолоочтой автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан А жолоочтой Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, хоёр зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтжээ. Ослын шалгалтын ажиллагаа явагдаж байна.

 




Өнөөдөр морь өдөр

19 цагийн өмнө