Дундговь аймгийн 80 жилийн ойн баярын хүрээнд тарьж буй цэцгийн мандлыг УХАЖ сүйтгэжээ

Дундговь аймгийн 80 жилийн ойн баярын хүрээнд тарьж буй цэцгийн мандлыг УХАЖ сүйтгэжээ

Дундговь аймгийн 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд аймаг тохижилтын ажлыг хийж эхэлжээ. 

Тохижолтын хүрээнд өнгийн цэцэгс суулгах, цэцгийн мандал нэмэх, зүлэг тарих зэрэг ажлуудыг хийж эхэлсэн байна. Гэвч тус аймгийн нь Цаг уурын газрын уулзвар орчимд тарьсан өнгийн цэцэгсийг зургадугаар 28-ны өглөөний байдлаар ухаж сүйтгэсэн байжээ.

Өнгийн цэцэг тарьж буй байдал болон ухаж авсан байгаа нь 2022.06.28

Иймд Дундговь аймгийн Хот тохижуулах газраас “Бүтээн байгуулалтыг дэмжин, буруу үйлдлийг таслан зогсоож, бие биедээ шаардлага тавьж хамтран ажиллахыг иргэдэд уриалсан байна. Мөн цаашид ийм ухамсаргүй үйлдэл гаргаж бүтээн байгуулалтын ажилд саад учруулахгүй” байхыг анхааруулжээ.