О.Насанбуян: Хилийн цэргийн 0166-р ангийн Цайлан булгийг “Монгол Улсын хэмжээнд жишиг застав” болгоно /ВИДЕО/

О.Насанбуян: Хилийн цэргийн 0166-р ангийн Цайлан булгийг “Монгол Улсын хэмжээнд жишиг застав” болгоно /ВИДЕО/

Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрлах Хилийн анги, заставыг тохижуулахад орон нутгаас шаардлагатай төсөв хөрөнгийг гаргаж ажиллахаар болжээ.

Ноён сумын Засаг дарга О.Насанбуян энэ тухай хэлэхдээ, “Манай сумын хувьд хилийн 0166-р анги Цайлан булгийн хилийн застав байрладаг. Бид бүгдийн хувьд  хилийн застав болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор хамтын ажиллагаатай явж ирсэн. Одоогоор цэргийн заставуудын цахилгааны эх үүсвэрийг сайжруулах зорилгоор тодорхой хөрөнгийг орон нутгийн төсөвт суулгаад байна. Мөн бид цаашид “Цайлан булаг застав”т ажиллаж амьдардаг иргэнийнхээ нийгмийн асуудалд төрийн байгууллагын хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор , амьдарч буй орчин нөхцөлийг нь сайжруулах, мөн сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн амьдрах болон сурах боломжийг сайжруулах, тохижуулахад орон нутгаас шаардлагатай төсөв хөрөнгийг гаргаж ажиллах тал дээр онцгой анхаарал хандуулж байгаа. Түүнчлэн “Цайлан булгийн хилийн заставыг” Монгол Улсын хэмжээнд жишиг застав болгохоор ажиллаж эхэлжээ.

ВИДЕО: