Төрийн өмчит 25 байгууллагын хувьцааны 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаална

Төрийн өмчит 25 байгууллагын хувьцааны 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "2022-2023 онд биржээр төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг өнөөдөр баталлаа. Төрийн бүтээмжийн өмчит компаниудыг олон нийтийн хяналтад орох ажлыг эрчимжүүлэхийг албан тушаалтнуудад үүрэг болголоо.

25 байгууллагын төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах жагсаалтыг баталлаа. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувь, Монголын цахилгаан холбоо хувьцаат компани зэрэг 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаалах шийдвэрийг гаргасан" гэв. 

Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Тэрбээр, “Нэн тэргүүнд энэ оны дөрөвдүгээр улиралд Монголын хөрөнгийн биржийн 34 хувийг нээлттэй болгоно. Мөн 2023 оны нэгдүгээр улиралд “Монголын цахилгаан холбоо”, “Үндэсний давхар даатгал” компанийн 34 хувийг нээлттэй болгоно. Үлдсэн компаниудын асуудлыг ирэх оны дөрөвдүгээр улиралд багтаан шийднэ” гэв.

Засгийн газраас улсын зарим аж ахуйн тооцоот үйлдвэр, компаниудыг нэгтгэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Тухайлбал, “Монгол Ус” ААТҮГ-ийг татан буулгах шийдвэрийг өнөөдөр шийдвэрлэсэн байна. Монгол Улсад Усны агентлаг ажиллаж эхэлсэн тул чиг үүргийн давхардал үүсгэхгүй байх үүднээс татан буулгаж байгаа аж. Мөн “Цагаан шонхор” үйлдвэрийн газрыг “Бөртэ” үйлдвэрийн газартай нэгтгэх болсон байна.

Түүнчлэн “Буянт-Ухаа” спорт ордонд БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар засварлаж байгаа. Энэ ажлыг дуусмагц “Буянт-Ухаа” спорт ордон ААТҮГ-ыг Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ААТҮГ-тай нэгтгэх шийдвэр гарчээ.