"CLEAN UP-2" буюу байгаль цэвэрлэх, арчлах төсөлд сайн дурын ажилтан авах бүртгэл эхэллээ

"CLEAN UP-2" буюу байгаль цэвэрлэх, арчлах төсөлд сайн дурын ажилтан авах бүртгэл эхэллээ

"CLEAN UP-2" буюу байгаль цэвэрлэх, арчлах төсөлд сайн дурын ажилтан авч эхэллээ.

Уг төслийн арга хэмжээ нь анх 2022 оны тавдугаар сарын 14-нд болж байжээ. Тухайн үед 1,700 гаруй залуус хамтран Туул голын сав газрын таван байршилд гурван цагийн дотор 200 тонн хог амжилттай цэвэрлэж, цаашид төслийн баг болон ажиллахаар болсон байна.

Оролцогчдод тавигдах шаардлага:

  • 17-25 настай байх
  • 2022 оны наймдугаар сарын 1-30-н буюу төслийн хугацаанд бүрэн хамрагдах боломжтой байх
  • Төслийн хугацаанд идэвхтэй оролцох чин хүсэлтэй байх
  • Байгаль орчны чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг бол давуу талтай

Өргөдлийг 2022 оны долдугаар сарын 23-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.

Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам