"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 192 тэрбумын зээлээ ТӨЛЖЭЭ

"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 192 тэрбумын зээлээ ТӨЛЖЭЭ

Засгийн газраас "Кью Эс Си" ХХК-тай байгуулсан концессын гэрээг өнгөрсөн дөрөвдүгээр сард цуцалж, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийг төрд авах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхээс "Кью Эс Си" ХХК-ийг 192 тэрбум төгрөгийн зээлийг Хөгжлийн банканд төлөх ёстой гэж үзсэн.

Тэгвэл "Кью Эс Си" ХХК өчигдөр /2022.06.30/ Хөгжлийн банканд 192 тэрбумын зээлээ төлсөн байна.

Үүнтэй зэрэгцээд Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан баг “Монголын зэс корпораци” ХХК-тай "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төлөх хэлцлийг үргэлжлүүлэхээр болсон мэдээлэл байна.

Өмнө нь Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон уг зээлийг төлөх асуудлаар Засгийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулах саналтай буйгаа нээлттэй зарласан байдаг.