Олон улсын сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн 3х3 тэмцээн өнөөдөр 15:00 цагаас эхэлнэ

Олон улсын сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн 3х3 тэмцээн өнөөдөр 15:00 цагаас эхэлнэ

Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 Эмэгтэйчүүдийн Дэлхийн Гран при тэмцээн өнөөдөр /2022.07.01/ 15.00 цагаас Улаанбаатар Палас дахь Рояал 3х3 Event Hall-д эхэлнэ.

Монгол Улсад эмэгтэй сагсан бөмбөгчдийн Дэлхийн Гран при анх  удаа долдугаар сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулах бөгөөд шинэхэн Дэлхийн аварга Франц,  Нидерланд, Польш, Румын, Чех, Польшийн шигшээ багууд өрсөлдөхөөр манай улсад ирээд байна.

Монгол Улсын гурван баг өрсөлдөх бөгөөд Олимпийн шигшээ баг болон Канадын шигшээ багийн тоглогч Рашида Тимбиллагаар хүчээ зузаатгасан Улаанбаатар Амазонс клуб, Тайваньд сагсан бөмбөгөөр хичээллэн суралцахаар зориод буй залуучуудын Сүхбаатар Амазонс багууд өрсөлдөх юм байна.

Ийнхүү бид дэлхийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчдийн тоглолтыг дэргэдээс нь үзэх болотжтой боллоо.