ТОДРУУЛГА: АИ-92 шатахууны үнэ өссөн гэдэг ташаа мэдээлэл

ТОДРУУЛГА: АИ-92 шатахууны үнэ өссөн гэдэг ташаа мэдээлэл

АИ-92 автобензиний үнэ өссөн тухай мэдээлэл өчигдөр зарим цахим хуудсаар цацагдсаны дагуу УУХҮЯ-наас тодруулахад “Ташаа мэдээлэл, АИ-92 автобензиний үнэ өсөөгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Энэ дагуу нийслэлийн ШТС-уудаар очиход АИ-92 автобензиний үнэ өсөөгүй жижиглэн борлуулалтын үнэ литр нь 2390 төгрөгийн үнэтэй байна. УУХҮЯ болон Роснефть компани хоорондын хэлцлийн дүнд өнгөрсөн 4-6 дугаар сард манай улс 1 тонн АИ-92 автобензинийг 25 хувиар хямд буюу 840 ам.доллараар худалдан авч 1 литрийг нь зах зээлд 2390 төгрөгөөр борлуулж байгаа. Энэхүү гэрээг сунгах хүсэлтийг УУХҮЯ-ны зүгээс ОХУ-ын Роснефть компанийн удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд албан ёсны хариу одоогоор ирээгүй байна. Тиймээс наадмын өдрүүдэд шатахууны үнэ нэмэгдэхгүй, хэвийн байна гэдгийг албаны хүмүүс мэдээллээ. Улсын хэмжээнд зургаадугаар сарын 30-ны өдрийн байдлаар нийт 141,017 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 9,641 тн, АИ-92 автобензин 51,703 тн, АИ-95 автобензин 6,185 тн, ДТ 71,086 тн байгаа ба АИ-92 автобензиний 39, АИ-95 автобензиний 46 хоногийн, А-80 автобензиний 58, ДТ-ний 26 хоногийн, 31 хоногийн онгоцны түлшний нөөцтэй байна” гэв.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ