Алба хаагчид шатаж буй гэрийг унтрааж, 52 настай иргэний амийг нь аварчээ

Алба хаагчид шатаж буй гэрийг унтрааж, 52 настай иргэний амийг нь аварчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт гэр шатаж байна гэсэн дуудлага долдугаар 03-ны өдрийн 22:20 цагт ирсэн байна.

Дуудлгын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 22:24 цагт очиход иргэн М-ийн 6 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Мөн гал түймрээс иргэн М /52 настай, эрэгтэй/-ыг аварч гаргасан тухай ОБЕГ-аас мэдээллээ.