LIVE: "Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ган үйлдвэрлэх" хэлэлцүүлэгт ТЭЗҮ-ийг нь боловсруулсан Кью Эс Си-г оролцуулсангүй

LIVE: "Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ган үйлдвэрлэх" хэлэлцүүлэгт ТЭЗҮ-ийг нь боловсруулсан Кью Эс Си-г оролцуулсангүй

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ган үйлдвэрлэж эхлэх тухай хэлэлцүүлэгт Кью Эс Си компанийг оролцуулахгүй байгаа талаар тус компанийн захирал Э.Шижир мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнөөдөр /2022.07.04/ Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ган үйлдвэрлэх асуудлаар төр хувийн хэвшлийн хамтарсан хэлэлцүүлэг болж байна. Уг хэлэлцүүлэгт Монголын ган үйлдвэрлэх анхны санаачилгыг гаргаж боловсруулж байсан Кью Эс Си компанийн төлөөллийг оролцуулахгүй байгаа юм.

Энэ талаар Кью Эс Си компанийн захирал Э.Шижир, “Манай компанийн хувьд 2014 оноос хойш Монгол ган цогцолбор хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхээр тасралтгүй ажилласан. Технологийн маш олон судалгааны ажлуудыг хийж явж ирсэн байгаа. Энэ ажлыг яг тодорхой бодитой үндэслэл шаардлагагүйгээр гэнэтийн шийдвэрээр концессын гэрээг цуцалсан ийм үйл явдал болсон. Үүнээс хойш ган үйлдвэрлэлийг барихын тулд ямар асуудал байна ярилцах байдлаар хандаж ирсэн. Гэрээг цуцалснаас хойш тодорхой уулзалт хийхгүй байна. Энэ долдугаар сарын 04-ны өдөр шинэ сэргэлт болоод Монгол ган төслийг хэлэлцүүлэг байдлаар зохион байгуулах гэж байна гэх мэдээлэл явсан. Иймд бид энэ хэлэлцүүлэгт дуу хоолойгоо хүргэе бас оролцъё гэдэг байдлаар өнөөдөр ирчхээд байна. Гэтэл албан ёсоор оруулахгүй гэж байна. Яг л бидний бэлтгэж хянаж гаргаж байсан танилцуулгыг дотор хүмүүс ярилцаад сууж байна. Бидний 2021 оны есдүгээр сард гүйцэтгэж батлуулсан тэр техник эдийн засгийн тухай хэлэлцүүлэг явагдаж байна” гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө