Швед улсын төрийн албанд монгол хүн ажиллаж байгаа аж. Тодруулбал, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ Шведийн Стокхольм хотын Соллентуна дүүргийн Олон улсын хэл, соёлын төвд нийгмийн ажилтан болон багшаар ажиллаж байгаа аж. Тэрээр өнөөдөр /2022.07.04/ Гадаад харилцааны яаманд болж байгаа “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын IV чуулганд оролцохоор ирээд байгаа ажээ.
