СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төгсөлтийн уулзалтаа хийж байсан хүмүүс усанд осолдож нэг нь амиа алдаж, хоёрынх нь бие муу байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төгсөлтийн уулзалтаа хийж байсан хүмүүс усанд осолдож нэг нь амиа алдаж, хоёрынх нь бие муу байна

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ангийн төгсөлтийн уулзалтаа хийж байсан хүмүүсээс нэг нь усанд осолдож, хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хөвсгөл” нуурын хойд талд Хилийн цэргийн амралт /аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км, Хатгал тосгоноос хойд зүгт 37 км/-т “Хөвсгөл” нууранд 4 том хүн сэлж байгаад 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг долдугаар сарын 03-ны өдрийн 12:08 цагт хүлээж авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн 2 эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 м-ийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна. Иймээс иргэдийг Хөвсгөл нуурт аялал зугаалгаар ирэхдээ нуурын усанд сэлэхгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа.