Наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр борлуулж байгааг тагнуул, цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр борлуулж байгааг тагнуул, цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмын тасалбарыг 40-55 мянган төгрөгийн үнээр цахимаар борлуулсан билээ. 

Гэтэл наадмын тасалбарыг дамнуулж зарсан үйлдэл гарсан байна. Тодруулбал, “Наадмын билет 400 000 зарна” гэсэн зар тараасан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгааг албаныхан хэллээ. Enaadam.mn цахим хуудас цаашид наадам бүрээр тогтмол ажиллана. Enaadam.mn-ын энэ жилийн борлуулалтын системийн хөгжүүлэлтийг хувийн хэвшлийн байгууллага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үнэгүй хийсэн тул төлбөр төлөөгүй байна. Төв цэнгэлдэх хүрээлэн 12 000 суудалтай. Энэ нь Улаанбаатар хотын хүн амын 0.07 хувь, Монгол Улсын нийт иргэдийн 0.03 хувьд л хүрэх юм.