Өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ

Өчигдөр зам тээврийн ослын улмаас хоёр иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ

Зам тээврийн ослын улмаас гурван машин осолдож, хоёр хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. 

Тодруулбал, хөдөө орон нутагт зам тээврийн ослын улмаас өчигдөр /2022.07.04/ нэг хүн нас барж, хоёр хүн ноцтой гэмтсэн байсныг алба хаагчид эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Төв аймаг, Сэргэлэн сум. Хайрхан багийн “Ногоон дов” гэдэг газарт ачааны автомашин болон суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг долдугаар сарын 05-ны өдрийн 02:40 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 60 км замыг туулан 04:30 цагт очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ын “Норд бенз-ND4250” загварын ачааны автомашин, Өмнөговь аймгийн аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн “Рав-4” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан нэг хүн автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, Сэргэлэн сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна. /Нас барсан иргэний мэдээллийг тодруулж байгаа/

Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг дахь “Үйлдвэрийн район” чиглэлийн автозамын зорчих хэсэгт ачааны автомашин замын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээгт нэг хүн хавчуулагдсан тухай дуудлагыг долдугаар сарын 04-ний өдрийн 18:52 цагт хүлээн авсан байна.

Улмаар Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 19:02 цагт очиход “ZZ5257” загварын бетон зуурмаг тээвэрлэгч автомашин замын хажуу руу онхолдож, жолооч Б /46 настай, эрэгтэй/, туслах Э /47 настай, эрэгтэй/ автомашины бүхээгт хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.

 




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө