Э.Бат-Үүл: С.Лавров манай улсад айлчилж биднийг Путины Оросын "суганы үс" болгох гэж байна

Э.Бат-Үүл: С.Лавров манай улсад айлчилж биднийг Путины Оросын "суганы үс" болгох гэж байна

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр /2022.07.05/ манай улсад ажлын айлчлал хийж байна. Харин Орос Украины цэрэг дайны үед хийж байгаа түүний айлчлалыг Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн АН-ын гишүүд болон жирийн иргэд эсэргүүцэж, Хэлмэгдсдийн хөшөөний дэргэд жагсаал хийж байгаа билээ. 

Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Оросын Гадаад хэргийн сайд Монголыг шахаж, өөрийнхөө дайны дэмжигч болгох гэж ирж байна. Бид бол Украинчуудтай эв санааны нэгдэлтэй байгаа. Учир нь бид Украинтай адил жижиг орон. Бид ЗХУ-ын “суганы үс” байх үеийн асар их зовлонг мэднэ. Их гүрний “суганы үс” байх үедээ би 40-өөд мянган гэм зэмгүй монголчуудынхаа амь насыг сүйтгүүлсэн. Төрийн олон зүтгэлтнүүдээ Сталины шахалтаар цаазлуулсан. Тэр үед бид энэ улсынхаа эзэн нь байж чаддаггүй байсан. Монголын хэргийг дандаа Москвад шийддэг байсан. Энэ гамшгуудыг үзээд бид 1990 онд ардчилсан хувьсгалыг хийсэн. Гэтэл өнөөдөр С.Лавров манайх шиг жижигхэн улс руу дайрсан дайндаа Монголын дэмжлэгийг авах гэж ирж байна. Ийм байж хэрхэвч таарахгүй. Хөрш орноо түрэмгийлдэг Путины хариуцлагагүй үйл ажиллагаа даамжирвал дараагийн ээлж нь Монгол байна. Үүнд битгий эргэлзээрэй.

Монголын цахим сүлжээг Путины троллууд эзэлсэн байна. Үүний дараа ажиллагаа явна. Энэ ажиллагаагаа шахах гэж Лавров ирсэн байх гэж бид хардаж байна. Монгол Путины Оросын “суганы үс” болохгүй. Бид ямар ч их гүрнээс айхгүй. Бид өөрийн эрх чөлөөгөөрөө амьдарна. Монгол сүүлийн 30 жилд эрх чөлөөнийхөө амтыг мэдэрсэн ард түмэн. Дахин "суганы үс" болгох гэж байгаа бол санааны гарз" гэдгийг тодотголоо. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө