ОРОСЫН ХЭВЛЭЛД: С.Лавров Монголын эрх баригчдад Донбасст явуулж буй тусгай ажиллагааны явцыг танилцуулав

ОРОСЫН ХЭВЛЭЛД: С.Лавров Монголын эрх баригчдад Донбасст явуулж буй тусгай ажиллагааны явцыг танилцуулав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнөөдөр/2022.07.05/ манай улсад албан ёсны айлчлал хийж байна.

Орос-Украины нөхцөл байдлын улмаас дэлхийн улс төрийн уур амьсгал тун эмзэг байгаа энэ үед Оросын сайд манай улсад айлчилсныг бусад улс орон хэрхэн дүгнэж буй нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тэгвэл Оросын “Первый канал суваг “С.Лавров Монголын Гадаад хэргийн сайдад Донбасст явуулж буй тусгай ажиллагааны явцын талаар танилцуулав” хэмээх мэдээ нийтэлжээ.

Нийтлэлд “Барууныхан Украины эргэн тойронд болж буй үйл явдлыг бодитойгоор мэдээлдэг хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаанд саад учруулахын тулд бүхнийг хийж байна. Энэ тухай манай Гадаад харилцааны сайд Сергей Лавров Монголд айлчлах үеэрээ онцолжээ. Сайд хэдхэн цагийн өмнө Улаанбаатар хотод очсон бөгөөд мэргэжил нэгттэйгээ(ГХ-ны сайд Б.Батцэцэг) уулзсан байна. Гадаад харилцааны сайдууд хоёр талын болон олон улсын тавцанд өрнөж буй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Лавров дэлхий дахинд хурцадмал байдал урьд өмнө нь байгаагүй түвшинд хүрээд буйг онцолжээ.

Мөн Сергей Лавров Донбасст энгийн иргэдийг хамгаалах манай тусгай ажиллагааны явцын талаар Монголын эрх баригчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна” гэжээ.

Мэдээллийг эх сурвалжаас ЭНД дарж үзнэ үү. 

Эх сурвалж: Первыи канал




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө