Хөвсгөл нууранд живсэн 40 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Хөвсгөл нууранд живсэн 40 настай эрэгтэйн цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон  Хөвсгөл нуурын хойд талд Хилийн цэргийн амралт орчимд дөрвөн том хүн сэлж байгаад нэг хүн нь осолдсон тухай дуудлага 2022 оны долдугаар сарын 03-ны өдрийн 12:00-нд  ирсэн байна.  

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн хоёр эмч нуурын усаар 41 км замыг туулан очиж  Хөвсгөл нуур, Онголог нуурын үзүүр гэдэг газар нуурын эргээс 3 м зайтай, 2 метрийн гүнээс 40 настай Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харьяат иргэн Б-ийн цогцсыг олж, гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгчээ.

Иймд иргэдийг Хөвсгөл нуурт аялал зугаалгаар ирэхдээ нуурын усанд сэлэхгүй, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө