Нэвтрүүлэгч Б.Гантигмааг СГЗ, продюсер Б.Наранзунг УГЗ цолоор шагналаа

Нэвтрүүлэгч Б.Гантигмааг СГЗ, продюсер Б.Наранзунг УГЗ цолоор шагналаа

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна. 

Тухайлбал, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.  Мөн продюсер Б.Наранзунг Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнав. Б.Наранзун нь урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, Б.Бадрууганы хүү. Б.Наранзун МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгссөн. Монголын орчин үеийн хөгжмийн салбарт продьюсер, хөгжмийн зохиолч зэрэг олон чиглэлээр хүчин зүтгэж буй тэрбээр хамгийн сүүлд "The Voice of Mongolia" шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажилласан билээ.

ҮЗЭХ: