Хугацаат цэргийн алба хаагчид хонь ноосолж, адууны нас, зүс таньж уралджээ

Хугацаат цэргийн алба хаагчид хонь ноосолж, адууны нас, зүс таньж уралджээ

Хил хамгаалах байгууллагаас малч ухаантай хугацаат цэргийн алба хаагчдын дунд сонирхолтой уралдаан зарлажээ.

Тодруулбал, "Шилдэг малын суурь-Ганган байлдагч" хэмээх болзолт уралдаанаар “Авьяас, авхаалж самбаа”, “Ур чадвар дадал”, “Өнөтэй өвлийн бэлтгэл”, “Мөрдөстэй малчдын цуглаан” дөрвөн үе шаттайгаар шалгаруулах бөгөөд үүний түүчээ болгож "Авьяас, авхаалж самбаа" төрлөөр малын зүс, нас таних, сургах, хонь ноослох уралдаан болоход Хилийн цэргийн 0262 дугаар салбарын ахлах байлдагч Г.Түвдэндорж таван минут 12 секундэд ногдсон хонийг ноосолж, бусдыгаа хошуучилжээ. Уралдааны дараагийн үе 8 дугаар сарын 10-ны өдөр явагдах юм байна.