Бөхчүүдийн гарын үсэг бүхий "Цор ганц" картын дуудлага худалдаа үргэлжилж байна

Бөхчүүдийн гарын үсэг бүхий "Цор ганц" картын дуудлага худалдаа үргэлжилж байна

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/, Хүчтэн, Mongol NFT хамтран гаргаж буй 100 жилийн ойд зориулсан бөхчүүдийн гарын үсэг бүхий “Цор ганц” картын дуудлага худалдаа үргэлжилж байна.

Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг 88100188, 80090234 дугаараас лавлах юм байна.

Ташрамд дуулгахад, Ардын хувьсгалын түүхт ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2022 оны 7 дугаар сарын 07-ноос 09-ний өдрүүдэд 10.00 - 19.00 цагийн хооронд Монгол Бөхийн өргөөнд бүртгэнэ. Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Харин Үндэсний их баяр наадмын хүүхдийн барилдаанд барилдах бөхчүүдийг 2022 оны 7 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10.00 - 19.00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордонд бүртгэх бөгөөд барилдаанд 2006 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн хүүхдүүд барилдах юм байна. 




Өнөөдөр бар өдөр

42 минутын өмнө