Ардын жүжигчин Д.Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Ардын жүжигчин Д.Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2022.07.07/ төрийн дээд одон медаль гардуулж байна.

Энэ хүрээнд МУ-ын дайны баатар Д.Данзанваанчигийн хүү Монголын рок попын загалмайлсан эцэг, Ардын жүжигчин Д.Ухнаа урлагт 60 жил зүтгэснийг үнэлж түүнийг МУ-ын хөдөлмөрийн баатар цолоор мялаахаар болжээ.