Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана

Наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллана

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын хэлтсийн дарга хурандаа Т.Лхагвадорж "Баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах чиглэлээр бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 

Үндэсний баяр наадмын хөтөлбөрийн дагуу долдугаар сарын 7-13-ныг дуустал цагдаагийн байгууллага нийтийг хамарсан соёл урлагийн арга хэмжээ, хурдан морины уралдааны үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалтад гарна. Эдгээр өдөр 3600 орчим алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, хамгаалалт зохицуулалтад бүрэн ажиллана. Хэв журам хамгааллын чиглэлээр явган эргүүл, завьт, морьт, машинт эргүүлүүд ажиллана" гэлээ.