ВИДЕО: Сэлэнгэ аймагт шинээр баригдсан хонины хөшөөг бэлгэшээж, хүүхдүүдийг хонь болгож мөлхүүлжээ

ВИДЕО: Сэлэнгэ аймагт шинээр баригдсан хонины хөшөөг бэлгэшээж, хүүхдүүдийг хонь болгож мөлхүүлжээ

Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар сумдын наадам өнгөрсөн сарын 24-нөөс эхэлсэн. Уг захирамжийн дагуу 17 сум тус бүр баярын хөтөлбөр, нээлт, хаалтын арга хэмжээг өөрсдийн онцлогийг харуулан гаргаж буй. 

Тэгвэл өчигдөр /2022.07.06/ Орхон сумын баяр наадам эхэлж, нээлтийн үеэр хүүхдүүдийг хонь болгосон урлагийн тоглолт үзүүлсэн бичлэгийг иргэд шүүмжлэв. Тус сумынхан 60 жилийн ойн хүрээнд нутаг орныхоо брэнд болох онцлог агуулгыг гаргаж нээлтийн хөтөлбөрөө хоньтой бүжгээр эхлүүлсэн байна. Энэ нь гоо зүйн хувьд болоод үндэсний баяр наадамд тохироогүй хөтөлбөр гэхчлэн иргэд шүүмжилж байгаа бол тус сумын иргэд үүний эсрэг байр сууриа илэрхийлж байгаа юм.

Энэ талаар Орхон сумын Засаг даргын мэдэгдэж буйгаар “Сумын наадмын нээлтийг Соёлын төвөөс найруулж, зохион байгуулсан. 1961 онд “Орхон хонь” гэж мах чиглэлийн ноосны хонийг өргөмжилж, баталсан байдаг учраас сумын төв хаалганы хажууд хонины хөшөө энэ жил босгосон. Үүнтэй холбогдуулан урлагийн тоглолтоо найруулсан” гэжээ.

Өөрөөр хэлбэл дээр дурдсан хонины хөшөөний нээлт, сумын наадмын нээлтийг хамтад нь хийж, нутгийнхаа онцлогийг харуулж, хүүхэд багачуудтайгаа хамтарсан хоньтой үзүүлбэр, тоглолт зохион байгуулсан аж.

ВИДЕО: