Төв аймгийн наадамд барилдсан А.Сүхбат гурвын даваанд өвдөг шорооджээ

Төв аймгийн наадамд барилдсан А.Сүхбат гурвын даваанд өвдөг шорооджээ

Өнөөдөр /2022.07.11/ Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаан эхэлж буй.

Энэ жилийн наадамд тэгш ойг тохиолдуулан олон жил барилдаагүй аварга, арслан тэргүүтэй бөхчүүд зодоглож байгаа бөгөөд тэдний нэг нь дархан аварга А.Сүхбат юм. Тэрээр Төв аймгийн наадамд зодоглож хоёр давж, гурвын даваанд сумын заан Б.Отгонбаатарт өвдөг шорооджээ.