Кёкүшюзан Д.Батбаяр Улсын начин Н.Мөнхжаргалтай учраа таарчээ

Кёкүшюзан Д.Батбаяр Улсын начин Н.Мөнхжаргалтай учраа таарчээ

Өнөөдөр /2022.07.11/ Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаан эхэлж буй.

Энэ жилийн наадамд тэгш ойг тохиолдуулан олон жил барилдаагүй аварга, арслан тэргүүтэй бөхчүүд зодоглож байгаа бөгөөд тэдний нэг нь Ховд аймгийн Мянгад сумын харьяат, залуу бөх Даваагийн Кёкүшюзан Батбаяр юм. Тэрбээр Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Нямжавын Мөнхжаргалтай учраа таарчээ.