А.Сүхбат хүчит бөхийн “барууны магнайд гаргасангүй” хэмээн барилдахаас татгалзаж, Төв цэнгэлдэх хүрээлэнг орхижээ

А.Сүхбат хүчит бөхийн “барууны магнайд гаргасангүй” хэмээн барилдахаас татгалзаж, Төв цэнгэлдэх хүрээлэнг орхижээ

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 512 бөх бүртгүүлээд хүч үзэж байна.

Харин тус барилдаанд бүртгүүлээд байсан Дархан аварга А.Сүхбат барилдахаас татгалзсан байна. Учир нь тэрээр хүчит бөхийн “Барууны магнай”-г тэргүүлж гарна гэсэн ч МҮБХ болон Улсын баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс “А.Сүхбат нь барууны магнайг тэргүүлэх эрэмбэгүй тул зөвшөөрөөгүй” гэсэн мэдээлэл байна.

Иймд энэ жилийн Улсын баяр наадамд А.Сүхбат барилдахаас татгалзаж, зүлэг ногоон дэвжээнд мөргөж хүндэтгэл үзүүлээд Төв хүрээлэнгээс гарч явсан байна. Сонирхуулахад, Дархан аварга С.Сүхбат нь 2006 оны Улсын баяр наадмын үеэр “Зодог тайлж” буйгаа мэдэгдэж байсан билээ.

Гэрэл зургийн эх сурвалж: twitter.com/zorig316