Улсын начин Г.Батбаяр Тува улсын бөхөд нэгийн даваанд өвдөг шороодлоо

Улсын начин Г.Батбаяр Тува улсын бөхөд нэгийн даваанд өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 512 бөх бүртгүүлээд хүч үзэж байна.

Энэ жилийн Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Тувагийн 15, Өвөрмонголын хоёр бөхчүүд ирж оролцож буйгаараа онцлог болж байна. Харин хүчит бөхийн барилдааны Нэгийн даваанд Тува улсын бөхчүүд манай Улсын харцага цолтой бөхчүүдтэй учраа таараад байна. Тухайлбал нэгийн даваанд Дархан аварга Г.Өсөхбаярын дүү Улсын начин Г.Батбаяр Тувагийн бөх Аша Мангушд өвдөг шороодлоо.




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө