УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хоёр давлаа

УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хоёр давлаа

Тулгар төрийн 2230 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111  жил болон Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын үндэсний хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 1024 бөх бүртгүүлээд хүч үзэж байна.

Улсын баяр наадмын хоёрын даваа эхэлж, УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Увс нуур дэвжээний залуу бөх н.Батжаргалаар хоёр давлаа. Б.Бат-Эрдэнэ нь Улсын баяр наадамд 11 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж, 21 удаа шөвгөрсөн, өдгөө 58 настай нэгэн юм.