Э.Оюунболд: Миний бэлтгэл их сайн байсан. Ард түмэн над руу дайрч байгаад гомдож байна /ВИДЕО/

Э.Оюунболд: Миний бэлтгэл их сайн байсан. Ард түмэн над руу дайрч байгаад гомдож байна /ВИДЕО/

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. 

Гэвч эхний гурван даваанд барилдсан улсын цолтой зарим бөхчүүдийн ёс зүйгүй үйлдэл олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.  Долдугаар сарын 11-нд Үндэсний баяр наадмын эхний өдөр болсон хүчит бөхийн хоёрын даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат, "Алдар" спорт хорооны бөх, Улсын харцага Б.Одгэрэл Увс аймгийн Давст  сумын харьяат, "Сүлд" спорт хорооны бөх, Цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэтэй учраа таарч, барилдах үедээ нүүр рүү нь хүчтэй цохиж буй нь бичлэгт үлдсэн. 

Мөн өнөөдөр гурвын даваанд өвдөг шороодсон, Улсын арслан Э.Оюунболд барилдаан дууссаны дараа өөрийг нь давсан Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, аймгийн начин Ё.Улсболдыг зодох гэж дайрахад нь ойр хавьд нь байсан хүмүүс болиулж байгаа бичлэг мөн цахим орчинд тарсан.

Тэгвэл Э.Оюунболд уг үйлдэлдээ тайлбар хийлээ. Тэрбээр  "Хөлийн цэцээс дахиж барилд гэсэн. Би дахиж барилдсангүй ээ. Бухимдах юм их байна. Энэ үйлдэлдээ олон түмнээсээ уучлалт гуйж байна. Би өчигдөр аавынхаа 49 хоногийг хураагаад өнөөдөр барилдаж байна. Монголын ард түмэн над руу их дайрч байна. Би бүх өр төлөөсөө төлсөн. Цолоо ч өгсөн. Хийгээгүй хэргийг хүлээлгэсэн. Үндэсний бөхийн холбоо ганц миний эсрэг л холбоо болж. 

Дүрэм журам гэж байдаг бол биелүүлэх ёстой. Олон залуу хохирч байна. Допингийн холбоогоо шалгахгүй юм. Ард түмэн минь ялгаж, салгаж сураачээ. Арбитрийн шүүх байгаагүй бол би 10 жил барилдахгүй нь. Би гомдож байна. Бүх зүйл эрх тэгш биш байгаа биз дээ. Аав минь тэнгэрээс харж байгаа. Хэдэн нас хүртлээ барилдана тэр хүртлээ барилдана. Миний бэлтгэл их сайн байсан" гэлээ. 

ҮЗЭХ: