Улсын аварга Г.Эрхэмбаяр, Э.Энхбат агсны дүү Э.Энх-Амгаланг тавын даваанд амлан, өвдөг шороодлоо

Улсын аварга Г.Эрхэмбаяр, Э.Энхбат агсны дүү Э.Энх-Амгаланг тавын даваанд амлан, өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны Тавын даваа эхэллээ. 

Тавын даваанд Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Могод сумын харьяат, Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсны дүү аймгийн заан Э.Энх-Амгаланг амлаж, өвдөг шороодлоо. Э.Энх-Амгалангийн хувьд гурвын даваанд улсын гарьд М.Баяржавхланг, дөрвийн даваанд Улсын заан Б.Батмөнхийг давсан юм. Ингэснээр Э.Энх-Амгалан ахынхаа цолонд хүрч байна. 

Хүчит бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдлыг танилцуулъя.
 

  1. Н.Батсуурь (Даян.ав) - Б.Мөнх-Эрдэнэ (А.а)
  2. П.Бүрэнтөгс (У.ав) - Л.Батзориг (У.н) 
  3. Г.Эрхэмбаяр (У.ав) - Э.Энх-Амгалан (А.з)
  4. С.Мөнхбат (У.ав) -  Д.Буянт (А.а)
  5. Ц.Содномдорж (У.ар) - Н.Батзаяа (У.х) 
  6. Б.Гончигдамба (У.г) - М.Адъяахүү (А.а)
  7. Н.Жаргалбаяр (У.з) - Э.Нямаа
  8. М.Өсөхбаяр (У.з) - Б.Түмэндэмбэрэл (А.а)
  9. Д.Анар (У.з) - Н.Ганзориг (А.а)
  10. Ц.Одбаяр (У.з) - Б.Мижидсүрэн (А.а)
  11. А.Цацавшир (У.х) - О.Цэцэнцэнгэл (А.а)
  12. Т.Баасанхүү (У.х) - Н.Хүрэлсүх (А.а)
  13. Б.Бат-Өлзий (У.х) - Б.Ганхуяг (У.н) 
  14. О.Хангай (У.х) - Г.Өсөхбаяр (А.а) 
  15. Б.Орхонбаяр (У.х) - Д.Бадамгарав (А.а)
  16. Ө.Даваабаатар (У.х) - Б.Түвшинтөгс (А.з)
  17. Х.Гантулга (У.х) - Ц.Бямба-Отгон (А.з)
  18. Н.Золбоо (У.х) - Д.Тогтохжаргал (А.а)
  19. Т.Бэгзсүрэн (У.х) - О.Түмэн (А.з)
  20. Б.Зоригтбаатар (У.х) - Т.Сайханжаргал (А.а)
  21. Б.Цэдэнсодном (У.х) - Б.Эрдэнэхүү (У.н) 
  22. Ш.Пүрэвгарьд (У.х) - Б.Лхагвадорж (А.а)
  23. Ц.Мөнхбаяр (У.х) - Х.Оргилболд (А.а)
  24. Ч.Батчулуун (У.н) - Г.Бадрах (А.а)
  25. Л.Лха-Очир (У.н) - Х.Наранбаяр (А.х)
  26. Д.Амарсайхан (У.н) - Э.Сумъяабат (А.а)
  27. Э.Ванданцэрэн (У.н) - М.Лхагвагэрэл (Ц.а)
  28. Б.Серик (У.н) - Ц.Төмөрцоож (А.а)
  29. Ж.Ням-Эрдэнэ (У.н) - Б.Сосорбарам (А.х)
  30. Д.Хүдэрбулга (У.н) - Ө.Батзул (А.а)
  31. О.Мөнх-Эрдэнэ (У.н) - Ц.Сандагдорж (У.н) 
  32. О.Наранбаатар (А.а) - Э.Батмагнай (А.х)