Өнөөдөр хонь өдөр

Өнөөдөр хонь өдөр

Аргын тооллын 7 сарын 17, Адъяа гараг. Билгийн тооллын 19, Чөдөр одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 11 минутад мандан, 20 цаг 46 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.