Цагдаагийн ёслолын жагсаал болно

Цагдаагийн ёслолын жагсаал болно

Монгол Улсад орчин цагийн Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ой, “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдөр”-ийн хүндэтгэлийн арга хэмжээ, ёслолын жагсаал өнөөдөр 10.30 цагт Соёлын төв өргөө эхэлнэ.

Мөн маргааш 10.00 цагаас улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэлнэ. Тус барилдааны үеэр

- Шүхэрчдийн үзүүлбэр,

- цагдаагийн тусгай тасгийн үзүүлбэр

- гардан тулааны үзүүлбэр

- нохой сургуулийн үзүүлбэр

- урлагийн тоглолт

- бусад үзвэрүүд болох аж. Уг арга хэмжээ үзэгчдэд үнэ төлбөргүй байх юм