Аврагчид согтуурсан үедээ барилгын нүхэнд унаж бэртсэн эрэгтэйг гаргажээ

Аврагчид согтуурсан үедээ барилгын нүхэнд унаж бэртсэн эрэгтэйг гаргажээ

 
Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр буюу долдугаар сарын 25-ны өдрийн 20:34 цагт "Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа-II хотхоны нүхэнд хүн унасан. Гаргахад тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлага иржээ.
 
Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход иргэн Д согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ барилгын 3.5 метрийн гүнтэй нүхэнд унаж, бэртсэн байсан аж. Улмаар аврагчид 20 минут ажиллаж, иргэнийг эсэн мэнд гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст хүлээлгэн өгчээ.