“Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” үргэлжиж байна

“Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” үргэлжиж байна

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нар санаачилж, Соёлын яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа  “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” үйл ажиллагаа энэ сарын 25, 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн нутаг, Толбо нуурын хөвөөнд амжилттай өрнөж буй.

Уг үйл ажиллагааны нээлтийн үеэр Урианхай, Тува угсаатны онцлог, түүхэн цаг хугацаа, ёс уламжлалыг харуулсан тоглолт сонирхуулсан байна.

Мөн наадмын бусад наадгайд уран дарханы хөөрөг тахих зан үйл, тархан суурьшсан Урианхай, Тувачуудын дундах уламжлалт спорт,  хорол, үүшүүр,  шагай гээд тоглоом наадгайн тэмцээн, эрдэм шинжилгээний хурал, тууль, ерөөл магтаал, хөгжим, хошин яриа (шоо яриа), дууны уралдаан, Урианхай сурын харваа зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна.     

Энэ удаагийн соёлын өвийн өдрүүдэд  Урианхай, Тува түмний соёл, уламжлан тээгч 1000 гаруй бие биелээч, туульч, цуурч, аман билигч, товшуур хөгжимчин,  урт богинын дуучин оролцож, урлагаар дамжуулан өв соёлоо сурталчилж байгаагаараа онцлогтой юм.