ФАТФ-ын Монгол Улсад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэнэ

ФАТФ-ын Монгол Улсад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг хэлэлцэнэ

Малайз улсын нийслэл Куала Лумпур хотноо Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 25 дахь удаагийн жилийн хурал болж байна.

Долдугаар сарын 26-29-нд болох уг олон улсын хурлаар Монгол Улсад өгсөн ФАТФ-ын зөвлөмжийг хэлэлцэх бөгөөд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа оролцож байгаа аж.

Тодруулбал, “Зөвлөмж 15” буюу виртуал хөрөнгөд мөнгө угаахтай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийн Монгол Улсын тайланг хэлэлцэж хамгаалах арга хэмжээ зохион байгуулагдах юм байна.