Монголын шатрын эрэгтэй, эмэгтэй багууд дэлхийн шатрын 44-р олимпиадад эхний ялалтаа байгуулав

Монголын шатрын эрэгтэй, эмэгтэй багууд дэлхийн шатрын 44-р олимпиадад эхний ялалтаа байгуулав

Дэлхийн шатрын 44-р олимпиад долоодугаар сарын 28-ны өдөр Энэтхэгийн Ченнай хотноо албан ёсоор эхлээд буй. Энэ удаагийн дэлхийн шатрын олимпиадын Опен буюу эрэгтэй ангилалд 186 улсын 188 баг 937 шатарчин оролцож байна. Өчигдөр Монголын цагаар 17:30 минутад Дэлхийн шатрын 44-р олимпиадын эхний өргийн тоглолтууд Энэтхэгийн Ченнай хотоос 40 милийн зайд орших Махабалипурам хотноо эхэллээ.

Эхний өрөгт дэлхийн 186 орны 188 багаас 45-д эрэмбэлэгдсэн Монголын эрэгтэй шигшээ баг тэмцээний 139-д эрэмбэлэгдэж Сао Томе ба Принсипе улсын багтай оноолт таарч 4:0 харьцаагаар буулгаж авлаа. Эхний өргийн тоглолтод их мастер Б.Гүндаваа өнжжээ. Харин Монголын эмэгтэй шигшээ баг тэмцээний 108-д эрэмбэлэгдсэн Оманы багтай оноолт таарч 4:0 харьцаагаар илүүрхлээ. 

Өнөөдөр үргэлжлэн явагдах хоёрдугаар өргийн тоглолт:

  • ЭРЭГТЭЙ баг тэмцээний 91-д эрэмбэлэгдсэн Тринидад ба Тобаго улсын шигшээ багтай
  • ЭМЭГТЭЙ БАГ тэмцээний 67-д эрэмбэлэгдсэн Парагвай улсын шигшээ багтай оноолт таарчээ.
  • Тэмцээний өргүүд Монголын цагаар 17:30 минутаас эхлэх юм.



Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө