Сүхбаатарын баяр наадамд Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв

Сүхбаатарын баяр наадамд Улсын аварга Н.Батсуурь түрүүлж, аймгийн арслан Н.Өсөхбаяр үзүүрлэв

Сүхбаатар аймаг үүсэж байгуулагдсаны 80, 81 жилийн ойн баяр наадам энэ өдрүүдэд /2022.07.29-30/ болж байна. Тус баяр наадамд хүчит 128 бөх зодоглосноос Увс аймгийн Ховд сумын харьяат Монгол Улсын даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэж, аймгийн хурц арслан цол хүртжээ.