Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд "Даншиг наадам" хүй долоон худагт болно

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд "Даншиг наадам" хүй долоон худагт болно

Хүй долоон худагт энэ сарын 6, 7 буюу энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулах “Даншиг наадам-Хүрээ цам 2022” шашин соёлын наадмын үеэр хязаалан болон их  насны морьдын уралдаан болох аж. 

Даншиг наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын хурал өчигдөр /2022.08.03/ болж, хурдан морины уралдааны бүртгэл болон уралдааныг хэрхэн зохион байгуулах тухай, унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хэлэлцэж, “унаач хүүхдийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллах” талаар хэлэлцсэн байна.