Б.Баттүшиг: МҮОХ-ны гаднах талбайд спортын зориулалттай газар орон сууц бариулахгүй

Б.Баттүшиг: МҮОХ-ны гаднах талбайд спортын зориулалттай газар орон сууц бариулахгүй

Өнөөдөр /2022.08.04/ МҮОХ-ны Ерөнхийлөгч,  ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг өөрийн цахим хуудсаар нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр “Энэ сайхан спорт талбайг зориулалтынх нь дагуу ашиглах хэрэгтэй. Спортын зориулалттай газар орон сууц барина гэвэл МҮОХ эсэргүүцэх болно. Хүүхэд залуучууд, ирээдүй үед маань спорт цогцолбор илүү хэрэгтэй гэж бодож байна. Ялангуяа МҮОХ-ны нэр дээр байсан газар. Энд орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байгуулах ажилд спорт холбоодыг хамтран ажиллахыг уриалж байна.

МҮОХ-ны гаднах талбайгаа олон нийтэд нээлттэй ногоон байгууламж болгохоор зарласандаа өндөр тоосгон хашааг нурааж, тохижилтын ажил дуусч байна.

Спорт цогцолбор барих ажлыг Азийн Олимпын зөвлөлтэй уулзаж, санал солилцоход бүрэн дэмжихээ илэрхийлсэн. Энэ төслөө удахгүй эхлүүлэх болно” гэжээ.




Улаанбаатарт 22 градус дулаан байна

5 цагийн өмнө

Шуурхай мэдээ