Ё.Басхүү Азийн тивийн аварга боллоо

Ё.Басхүү Азийн тивийн аварга боллоо

Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жинд, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ийн хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүү алтан медаль хүртэж, Ази тивийн аварга боллоо.

Ё.Басхүү эхлээд гоц мөргөж, 1/4 шигшээд АНЭУ-ын Гурам Завашвилиг вазаригаар, хагас шигшээд 2017 оны Азийн АШТ-ий хүрэл медальт Узбекистаны Мухриддин Тилововыг "Golden score"-д, финалд 2021 оны Парисын "Их Дуулга"-гийн аварга Японы Рёома Танакаг "иппон" буулгаснаар Монгол Улсаас жүдо бөхийн төрлөөр Азийн аваргаас 21 дэх алтан медалийг авчирлаа. 

66 кг-д зодоглосон ОУХМ Б.Эрхэмбаяр хүрэл медалийн төлөөх барилдаанд “чантуу” жүдоч С.Тилововт нэмэлт цагт вазаригаар ялагдлаа. Харин эмэгтэйчүүдмйн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртэв. Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Э.Ариунболд, Какахын Шамшадинд, Э.Сумъяабазар Токиогийн олимпын мөнгөн медальт Тайванийн Ян Юу Вейд, 66 кг-д Б.Эрхэмбаяр Узбекын Тилобовт, эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Ичинхорлоо, Тайванийн Лин Чен Линд ялагдаж шагналт тавдугаар байрт шалгарлаа.