Улсын Арслан Б.Орхонбаярын цолны наадамд Сэлэнгэ аймагт өнөөдөр болж байна

Улсын Арслан Б.Орхонбаярын цолны наадамд Сэлэнгэ аймагт өнөөдөр болж байна

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын Арслан цол хүртсэн Б.Отгонбаярт зориулсан бэсрэг наадам Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод өнөөдөр /2022.08.05/ болж байна.

Б.Орхонбаярын хувьд 21 насандаа улсын начин цол хүртэж байсан бол энэ жил 24 насандаа Улсын арслан цолтон болсон нь Сэлэнгэ аймгийн түүхт 90, 91 жилийн ой дээр нутгийнхаа гурав дахь Арслан цолтон болж төрөн гарсан нь энэ аж. Өнөөдөр болж буй тус наадмын үеэр азарганы уралдаан, шагайн харваа зэрэг болж байгаа бөгөөд мялаалгын наадамд Сэлэнгэ аймгийн засаг дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Б.Өнөрболор нар оролцож байгаа ажээ.

Г.ХУЛАН




Улаанбаатарт 22 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр могой өдөр

4 цагийн өмнө