ВИДЕО: Б.Орхонбаярын “Улсын арслан” цолны наадмын бөхийн барилдаанд Ц.Содномдорж түрүүлж, М.Бадарч үзүүрлэжээ

ВИДЕО: Б.Орхонбаярын “Улсын арслан” цолны наадмын бөхийн барилдаанд Ц.Содномдорж түрүүлж, М.Бадарч үзүүрлэжээ

Өчигдөр /2022.08.05/  Б.Орхонбаярын "Улсын арслан" цолны наадам Сэлэнгэ аймагт болж өндөрлөсөн байна. Тус арга хэмжээний үеэр Б.Орхонбаярт УИХ-ын гишүүн Б.Өнөрболор дөрвөн өрөө байр бэлэглэсэн бол, Сэлэнгэ аймгийн удирдлагуудын зүгээс Ланд-300 маркийн автомашин, 500 толгой хонь, 3 өрөө байр бэлэглэсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл “Улсын арслан” Б.Орхонбаярын цолны мялаалга наадамд хүчит 128 бөх зодоглосноос Улсын арслан Д.Содномдорж түрүүлж, Улсын гарьд М.Бадарч үзүүрлэжээ.