Тагнуул Е.А.Симонов, гэргий Д.Сүхгэрэл нар нь “Монголын эрчим хүчний  төслийг зогсоож, хорлон сүйтгэх ажил явуулсан" гэх мэдээ гарчээ

Тагнуул Е.А.Симонов, гэргий Д.Сүхгэрэл нар нь “Монголын эрчим хүчний төслийг зогсоож, хорлон сүйтгэх ажил явуулсан" гэх мэдээ гарчээ

Манай улсын Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцууд өнөөдрийг хүртэл баригдаж эхлээгүй, ашиглалтад ороогүй байгаа нь зарим иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцэж ирсэнтэй холбоотой. Товчхондоо, “манай улс цайгаа чанахдаа ч хөршөөсөө гал гуйдаг” хэвээр өнөөг хүрсэн.

Тэгвэл Nosvox.com сайт дээр ОХУ-ын иргэн Евгений Симонов болон түүний монгол эхнэр Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл нар Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг зогсоож, хорлон сүйтгэх ажиллагааг хийж, энэ нь одоо хэрхэн үргэлжилж байгаа талаар мэдээлэл гарчээ. Мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

-ОРОС УЛС Е.А.СИМОНОВЫГ ГАДААДЫН ТАГНУУЛ ГЭЖ ЗАРЛАСАН НЬ ӨНГӨЛӨН ДАЛДЛАЛТ БАЙСАН ГЭЖЭЭ-

Тус мэдээлэлд, “Өнгөрсөн хоёрдугаар сард Украинд Оросын тусгай цэргийн ажиллагаа нэрийдлээр эзлэн түрэмгийлэл явуулж эхэлснээс хойш Орос улс эрчим хүчний их гүрний статусаа  ашиглан хөрш болон бусад улс орнуудыг өөрийн нөлөөн доор байлгах санаа нь ганхаж эхлэсэн. 

Монгол Улсын Засгийн газар нүүрс хүчлийн хийн ялгаруулалтыг бууруулах бодлого баримталж, эх орондоо цэвэр цахилгаан эрчим хүчний эх үүсвэр бий болгохын тулд Шүрэн, Эрдэнэбүрэн зэрэг усан цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэхээр чармайж байна. Харамсалтай нь Монгол үндэстний ийм бодлого нь Оросын Монголд нийлүүлдэг цахилгаан эрчим хүчний нөлөөг үгүйсгэж байгаа учраас Орост бараг ашиглагддаггүй Монголын байгаль, байгаль орчныг хамгаалах сэдвүүд Оросын засгийн газрын хувьд “чухал” сэдэв болоод байна.

Е.А.Симонов, Д.Сүхгэрэл нар мэдээлэл хийж байжээ. Гэрэл зургийн эх сурвалж: ikon.mn

Оросын байгаль орчны тэмцэгч гэх Евгений Алексеевич Симоновыг 2021 онд Орос улс нь Оросын эсрэг ажиллагаа хийдэг  “Гадаадын Тагнуул” (“Иностранный агент”) хэмээн зарласан. Гэхдээ эх орныхоо асуудалд анхаарлаа хандуулдаг Оросын бусад тэмцэгчээс ялгаатай нь тэр гол төлөв Монголын байгаль орчны асуудалд оролцдог.

 Гэсэн хэдий ч түүний гадаад тагнуул  гэсэн статус нь түүнийг Оросын засгийн газартай холбоотой гэх хардлагыг төрүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд тохиромжтой өнгөлөн далдалт олгодог.

Тэрээр “Хил хязгааргүй гол” ТББ-ынхаа үйл ажиллагаагаар дээр дурдсан Монголын дотооддоо цахилгаан эрчим хүч бий болгох төслүүдийг амжилттай зогсоож чадсан. Энэхүү хорлон сүйтгэх ажиллагаа нь Монголын эрх баригчдын анхаарлыг татаж 2014 онд түүнийг Монгол Улсад нэвтрэхийг 10 жилээр хориглосон юм.

Мэдээллийн дагуу Симонов байгаль орчны тэмцэгчийн нэрээ  ашиглан нутгийн тэмцэгчидтэй танилцаж, тэднийг "хорлон сүйтгэх" үйл ажиллагаандаа ашиглахдаа маш чадварлаг гэгддэг. Тэрбээр тархи угаах ур чадварынхаа ачаар өөрийн олон Монгол үнэнч дагалдагчдыг цуглуулж, өнөөг хүртэл тэд нар нь түүний хорлон сүйтгэх ажлыг үргэлжлүүлж байна.

Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч гэх Ч.Мөнхбаяр Симоновтой захидал бичиж, мэдээлэл өгдөг байжээ.

Симоновтой захидал бичиж, мэдээлэл өгдөг Монголын хүний эрхийн төлөө тэмцэгч Чулуундоржийн Мөнхбаяр, 2022 оны эхээр Мөнхбаяр гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан хэргээр баривчлагджээ.

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр ял авсан Ч.Мөнхбаяр нар “Багануурын цахилгаан станц”-ын төслийг эсэргүүцэж жагсаал хийж байжээ

Симоновын хамтран зүтгэгч Сүхгэрэлтэйгээ бичсэн захидалдаа, Хил хязгааргүй гол мөрөн, Симонов, Сүхгэрэл нарын жинхэнэ санаа зорилгын тухай YouTube дээр "LIBERTY PUB" подкаст шоун дээр дэлгэрэнгүй тодорхой илчлэсэн  ярьсан байхыг сонсож сандарч тэдгээр ярьсан хүмүүсийн талаар хоорондоо ярьсан  байна. Байгаль орчин, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг ашигласнаар Орос хөрш болон жижиг үндэстнүүдээ Оросын эрчим хүчний хараат байдалд оруулж, нөлөөгөө хадгалж чадаж байна гэжээ.

Симоновын хамтран зүтгэгч Сүхгэрэлтэйгээ бичсэн захидал

Симоновын хамтран зүтгэгч Сүхгэрэлтэйгээ бичсэн захидал