ВИДЕО: Дэлхийн шатрын олимпиадын алтан медалийг Б.Мөнгөнзул хүртлээ

ВИДЕО: Дэлхийн шатрын олимпиадын алтан медалийг Б.Мөнгөнзул хүртлээ

Энэтхэгийн Ченнай хотод үргэлжилж байгаа дэлхийн 188 орон оролцсон шатрын 44 дүгээр олимпиадад Орхон аймгийн Хангарьд спорт клубын тамирчин Б.Мөнгөнзул монголын түүхэнд бичигдэх амжилт гаргаж, анх удаа олимпиадын алтан медалийг эх орондоо авчирч байна.

Б.Мөнгөнзул энэ удаагийн шатрын олимпод 4 дүгээр ширээнд тэргүүлэн алтан медаль хүртэж, 17 насандаа шатрын олимпын Монголын анхны алтан медалийн эзэн боллоо. Өчигдөр болсон Дэлхийн шатрын олимпиадын 10 дугаар өрөгт Монголын эрэгтэй баг ялалт байгуулж, эмэгтэй баг оноо хуваалаа. ДШХМ Т.Мөнхзул Олон улсын эмэгтэй Их мастер цолны болзол хангасан бол FA Б.Нямдаваа Олон улсын шүүгч цолтоны эгнээнд шилжсэн баярт үйл явдлууд тохиов.

Монголын эмэгтэй баг, Болгарын шигшээ багтай тулалдаж 2:2-оор тэнцлээ. Энэ өргийг Олон улсын мастер Б.Баярмаа өнжсөн. Эмэгтэй шигшээ баг 10 өргийн дараах байдлаар 6 хожил, 2 тэнцээ, 2 хожигдолтой 14 оноотой хүснэгтийн 12 дугаар байрт бичигдэж байна. Монголын эрэгтэй багийн хувьд Зимбабве улсын шигшээ багийг 3.5:0.5-аар илүүрхэж 2 оноогоо төвөггүй авсан. Өчигдөр Их мастер Д.Батсүрэн өнжсөн. Ийнхүү эрэгтэй шигшээ баг 5 хожил, 2 тэнцээ, 3 хожигдолтой 12 оноотой хүснэгтийн 45 дугаар байрт бичигдэж байна.

Өнөөдөр болох сүүлийн буюу 11 дүгээр өрөгт Монголын эмэгтэй шигшээ баг Их мастер М.Себагаар удирдуулсан чансааны 5-д эрэмбэлэгдсэн Францын шигшээ багтай нэн хариуцлагатай тулааныг хийж тэнцлээ. Харин эрэгтэй баг, дэлхийн чансааны 69-д бичигдсэн Киргиз улсын шигшээ багтай энэ олимпиадын сүүлийн тоглолтоо хийж ялсан байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө