"Birmingham 2022" олон улсын наадмыг анх удаа монгол эмэгтэй шүүгч дэнсэллээ

"Birmingham 2022" олон улсын наадмыг анх удаа монгол эмэгтэй шүүгч дэнсэллээ

Английн Бирмингем хотод болсон "Birmingham 2022" Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын XXII наадамд монгол эмэгтэй шүүгч, боксын төрөлд анх удаа дэнсэллээ.

Олон улсын боксын холбоо /IBA/-ны гурван одтой шүүгч Цэрэнхандын Цогтгэрэл бүсгүй, Бирмингем хотноо 2022 оны  долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд зохион байгуулсан олон улсын наадмын шүүгчээр ажиллажээ.

Монголын боксын анхны эмэгтэй олон улсын шүүгч түүний хувьд сүүлийн жил гаруйн хугацаанд Токиогийн зуны олимпийн наадам, Станбулын эмэгтэйчүүдийн ДАШТ, Бирмингемийн"Commonwealth games" гэсэн гурван том тэмцээнийг шүүгээд байна.




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө