Шатрын их мастер А.Энхтуулд Франц улсын нэрийн өмнөөс тоглох урилга иржээ

Шатрын их мастер А.Энхтуулд Франц улсын нэрийн өмнөөс тоглох урилга иржээ

Олон улсын эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуулд “Филидор-Мулхаус” мэргэжлийн шатрын клубээс Франц улсын нэрийн өмнөөс тоглох урилга ирүүлжээ.

Тодруулбал, Франц улсын хамгийн олон жилийн түүхтэй, мэргэжлийн буюу өндөр зэрэглэлийн шатарчид харьяалагддаг “Филидор-Мулхаус” шатрын клубээс Франц улс болон тус клубын нэрийн өмнөөс тоглох санал ирсэн байна. Энэхүү урилгыг 44 дүгээр шатрын олимпиадад оролцож байх үеэр нь албан ёсны захидлаар дамжуулан илгээсэн ажээ. Хэрвээ энэхүү саналыг зөвшөөрсөн тохиолдолд хамгийн эхэнд ирэх 10 дугаар сард Австри улсад зохион байгуулах "Европын цом"-ын багийн аварга шалгаруулах тэмцээнд Франц улсын нэрийн өмнөөс “Филидор-Мулхаус” клубыг төлөөлөн оролцох шаардлагатай гэдгийг урьсан тал мэдүүлсэн байна.