Үндэсний спортын наймдугаар их наадамд есөн медаль авч, Орхон аймаг түрүүллээ

Үндэсний спортын наймдугаар их наадамд есөн медаль авч, Орхон аймаг түрүүллээ

Үндэсний спортын наймдугаар их наадам энэ сарын 10-д эхэлсэн. Үндэсний спортын найман төрлөөр дөрвөн жилд нэг удаа болдог тэмцээнд Орхон аймгийн баг тамирчид тэргүүллээ.

Үндсэн найман төрлийн спортоос гадна энэ жил шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгдсэн байна. Тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн нийт 1700 орчим тамирчин оролцож дүнгээ гаргалаа.

Наадмын нээлтийн үеэр спортын бамбарыг Улсын аварга О.Хангай, даян мэргэн Б.Пунсалдулам нар бадраав.

Наадмын Үндэсний бөхийн улсын цолтой бөхчүүдийн төрөлд Өвөрхангай аймгийн Б.Цэдэнсодном, уламжлалт сурын харваад Хэнтий аймгийн Х.Оюунчимэг нар түрүүллээ.