Оросын БХЯ-наас зохион байгуулдаг “АРАВТ-2022” уралдаанд Монголын морин цэргүүд аваргаллаа

Оросын БХЯ-наас зохион байгуулдаг “АРАВТ-2022” уралдаанд Монголын морин цэргүүд аваргаллаа

Оросын Холбооны Улсын Батлан хамгаалах яамнаас санаачлан зохион байгуулдаг Олон улсын “Аравт” морин цэргийн уралдаан 2 дахь удаагаа Монгол Улсад зохион байгуулагдлаа.

Тодруулбал, “Олон улсын цэргийн наадам”-ын нэг төрөл “Аравт-2022” олон улсын морин цэргийн уралдаан Монгол Улсад 8 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөжээ.

Тус уралдаанд Монгол Улс, ОХУ, Узбекистан Улс, Бүгд Найрамдах Зимбабве Улсын баг тамирчид оролцсон бөгөөд тэмцээний аваргуудыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ алсын зайн марш болон ойрын зайн холимог буухианд гүйцэтгэсэн дүнгээр танилцуулахад “Аравт-2022” олон улсын цэргийн уралдааны тэргүүн байрт ахмад Б.Даваадорж (016) тасгийн захирагчтай Монгол Улсын баг, дэд байрт дэд түрүүч Ш.Х.Мелибоев тасгийн захирагчтай Узбекистан Улсын баг, сонсогч Ш.К.Леонидович тасгийн захирагчтай ОХУ-ын баг, гутгаар байрт ахлах дэслэгч Дисэнд Муза тасгийн захирагчтай Бүгд Найрамдах Зимбабве Улсын баг тамирчид шалгарлаа. 

Мөн энэ үеэр шилдэг номинациудыг шалгаруулсан ба “Тэргүүний тасгийн захирагч”-аар ОХУ-ын тасгийн захирагч, сонсогч Ш.К.Леонидович, “Тэргүүний сапёрчин”-аар Монгол Улсын багийн тамирчин, ахлагч С.Билэгт, “Тэргүүний мэргэн буудагч”-аар Бүгд Найрамдах Зимбабве Улсын тамирчин, байлдагч Рэза, “Морины анд нөхөр”-өөр Узбекистан Улсын багийн тамирчин, байлдагч Уралов нар шалгарч, шагналыг уралдаан зохион байгуулах хорооны дарга, Ерөнхий шүүгч, хурандаа Д.Цог-Эрдэнэ гардуулан өгөв.