М.Билэгт: Хувийн эмнэлэг ор цөөнтэй хирнээ улсын эмнэлгээс олон хүн хэвтэн эмчлүүлсэн байна

М.Билэгт: Хувийн эмнэлэг ор цөөнтэй хирнээ улсын эмнэлгээс олон хүн хэвтэн эмчлүүлсэн байна

УИХ-ын гишүүн М.Билэгт байнгын хорооны хуралдааны үеэр нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн байна.

Тэрээр “Улсын эмнэлэг 3990 ортой бол хувийн эмнэлэг 243 ортой. 2018 онд хувийн эмнэлэг 2.485.979, төрийн эмнэлэг 1.359.824 хүнд амбулаторийн үзлэг хийж. Хачирхалтай нь улсын эмнэлэгт 151.724 хүн хэвтсэн бол хувийн эмнэлэгт 177.492 иргэн хэвтсэн” байна гэжээ. 

Энэ нь хувийн эмнэлэг худал бүртгэл хийж Эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн, хэвтсэн хүмүүсийн тоогоор татаас авах нь нэмэгдсэн үү, эсвэл улсын эмнэлэгт иргэдийн хандах байдал буурсан уу гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.