Эрэн сурвалжлагдаж байсан малын хулгайчдыг илрүүлжээ

Эрэн сурвалжлагдаж байсан малын хулгайчдыг илрүүлжээ

Хэнтий аймаг дахь цагдаагийн газраас Улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Илрүүлэлт, оргодол, шийдвэрлэлт, зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд гэнэтийн хүч нэмэгдүүлсэн эргүүлүүдийг зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн газрын алба хаагчдын аравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө зохион байгуулсан хүч нэмэгдүүлсэн эргүүлээр Архангай аймаг болон Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсүүдээс эрэн сурвалжлагдаж байсан “Б”, “М” нарын этгээдүүдийг зочид буудалд байрлаж байх хугацаанд олж илрүүлсэн саатуулжээ.

Мөн Батноров сумын тавдугаар багийн нутаг Баян хаан гэх газраас бусдын нэг тооны адууг “У”, “Б” нар нь тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсныг эргүүлээр илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн дээрх адууны эзнийг эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан байна.